"Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ, бусдыг дарамталдаг байсан Хаш-Эрдэнэ нарын таван хүнийг өчигдөр ЭЦА-наас тайлбар мэдүүлэг авч хойшлуулашгүйгээр саатуулсан байгаа билээ. Тэгвэл тэднийг Хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулахаар болсон гэдгийг эх сурвалж хэлж байна.
Тэднийг сонгуульд нэр дэвших магадлалтай улстөрчийг хууль бусаар санхүүжүүлж байсан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү саатуулсан юм. Мөн шалгалттай холбоотойгоор Р.Базараагийн хамааралтай "Тээвэр хөгжлийн банк", "Алтайн хүдэр", "Бүрдэл майнинг" зэрэг аж ахуйн нэгж, гэрт нь Эрүүгийн цагдаагаас нэгжлэг хийж, албан өрөөг нь лацадсан байна.
Нөгөө талаар энэхүү баривчилгааг улстөржүүлж, Ардчилсан нам руу чиглүүлж байгаа харагдана. Тиймээс тухайн намаас мэдэгдэл хүртэл гаргажээ. Сонгууль дөхөөд иймэрхүү баривчилгаа өдөр бүр гарна. Чухам ямар шалтгаан үндэслэлээр баривчилж байгаагаа хуулийн байгууллагынхан тайлбар мэдээлэл өгөхгүй ч өдөр бүр ийм дүр зураг харагдана гэх.
Баян гэх тодотголтой Р.Базараагийн хувьд их нууцлагдмал нэгэн бөгөөд хэрхэн яаж баяжсан нь тодорхойгүй. Харин Алтайн хүдэр компанид ажиллаж байсан ажилчдынхаа цалинг хэдэн сар жилээр өгөөгүй, олон айлын аж амьдралыг золиослосон нэгэн хэмээн олон нийт үзэж шүүмжилдэг ажээ.
Уншиж байна |