“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базарааг өнөөдөр Эрүүгийн цагдаагийн газраас саатуулан шалгаж эхэлсэн бол араас нь тус компанийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар авахаар цагдаагийнхан гавлаж, тусгай машинаар ЭЦГ-т авчирчээ.
Тэднийг сонгуульд нэр дэвших магадлалтай улстөрчийг хууль бусаар санхүүжүүлж байсан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү саатуулсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.
Мөн шалгалттай холбоотойгоор Р.Базараагийн хамааралтай "Тээвэр хөгжлийн банк", "Алтайн хүдэр", "Бүрдэл майнинг" зэрэг аж ахуйн нэгж, гэрт нь Эрүүгийн цагдаагаас нэгжлэг хийж, албан өрөөг нь лацаджээ.
Уншиж байна |