Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн Угсармалын байрны урд сааданд хэсэг бүлэг хүүхдүүд нэг охиныг зодоод дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид очиж шалган 15 настай эмэгтэй хүүхдийг 15-17 насны 3 эмэгтэй хүүхэд нийлж, зодож байсныг таслан зогсоож, хүүхдүүдийг ар гэрт хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг хийж байна.
Иргэд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтыг дээшлүүлж, хүүхдээ хэнтэй нийлж, нөхөрлөж байгаа талаар мэдээлэлтэй байх, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Уншиж байна |