Сүхбаатар аймгийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярыг энэ сарын 08-ны өдөр АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн байна. Түүнийг авлига албан тушаалын хэрэгт буруутган ийнхүү шалгаж эхэлсэн бололтой. Одоогоор албаны мэдээлэл алга байна.
Харин аймгийн Засаг дарга М.Идэрбатыг одоогоор саатуулаагүй ч АТГ-т дуудаж байцаалт авсан гэх мэдээлэл байна.
Уншиж байна |