Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 20 минутад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэнээс “Салсан нөхөр маань амиа хорлоно гээд 20 минутын өмнө ярьсан, автомашинтайгаа аймгийн хойд зүг рүү явж байгаа” гэх мэдээлэл ирүүлжээ.
Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллагаа зохион байгуулан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бямбажав нь тухайн иргэнийг аймгийн төвөөс 2 километрийн хойд зүгт байрлах өндөр хүчдэлийн шонгоос өөрийгөө боомилох үйлдэл хийж байсныг таслан зогсоож, амь насыг нь аварчээ.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэний амь насыг эрэлхгээр аварсан Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
Уншиж байна |