Зургаан настай хүүгээ хэрцгийгээр зодож тамладаг байсан аав ээж хоёрыг хуулийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхийн байгууллагад шилжүүлжээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн М.Г, Р.А нар нь зургаан настай хүүхдээ үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна. Харин хүүг хамгаалах байранд авсан байгаа ажээ.
Уншиж байна |