"Эрдэнэс Тавантолгой" компани өнгөрсөн жилүүдэд ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тарааж эхэлсэн. Өнгөрсөн 2022 оны ногдол ашгийг Цагаан сарын өмнө иргэдэд 116 мянган төгрөгийг олгосон. Харин өнөөдөр 2023 оны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн байна.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Гантулга "Компанийн ТУЗ хуралдаад ногдол ашиг тараахаар болсон. Үүний дагуу өчигдөр буюу 4 сарын 2-ны нийт 3,4 сая иргэний 762 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байгаа. Төрийн сан бэлтгэлээ хангаж, арилжааны банкууд руу шилжүүлж эхэлсэн. Бүх бэлтгэлээ хангасан. Компанийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар хяналт хийж зөрчилгүй болохыг тайлагнасан" гэв.
Хэдэн хувьцаатай бол хэдэн төгрөг авах вэ.
1072ш хувьцаатай бол 256.656 төгрөг
1063ш хувьцаатай бол 254.482 төгрөг
772ш хувьцаатай бол 184.816 төгрөг
750ш хувьцаатай бол 179.550 төгрөг
536ш хувьцаатай бол 128.318 төгрөг таны дансанд орно.
Уншиж байна |