Монгол Улсынхаа хүн амыг өсгөхөд үүрэгтэй байгаа хүн бол яах аргагүй ээжүүд, эмэгтэйчүүд. Тэгвэл жирэмсэн болон төрсөн ээжүүдийг цалинжуулж байна хэмээн сар болгон 50 мянган төгрөг өгдөг. Энэ нь хэрэгтэй юмаа авахад хүрдэггүй, хүүхдийнхээ памперсыг ч авч хүрэхгүй мөнгө хэмээн шүүмжилдэг. Тэгвэл энэ мөнгийг ядаж 100 мянга болгох ёстой гэсэн байр суурийг ээжүүд илэрхийлж, гарын үсэг цуглуулан холбогдох албан тушаалтнуудад хүргүүлээд таг чиг болсон.
Харин өнөөдөр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ Тэрбээр "Хүүхдийн мөнгө бол хүүхдийн тоогоороо олгогдох ёстой. Цалинтай ээжийн мөнгийг нэмэхээр тусгасан. Гэхдээ энэ жил сонгуулийн жил учраас халамжийн хөтөлбөрүүд сонгуулийн хуулиар хориотой. Цалин тэтгэвэр бол өөр шүү дээ.
2025 онд цалинтай ээжийн мөнгийг нэмэхээр төсвийн хүрээгээ Сангийн яам руу хүргүүлсэн. 50 мянган төгрөгөөр олгоход жилд 100 орчим тэрбум төгрөг болдог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгоно гэвэл 660 тэрбум төгрөг болдог ч юм уу, хамрах хүрээ нь нэлээн нэмэгдэж орж ирнэ гэсэн үг. Хуулиндаа хүн амаа өсгөх бодлого гээд халамжаас гаргаж оруулж ирэхгүй бол халамжийн төсөв маань бүр том болох гээд байна. Тийм учраас халамжийн хуулинд том өөрчлөлт хийх ёстой болоод байгаа юм" гэв.
Уншиж байна |