Дэлхийн хэмжээний TOП технологийн компаниудад хэрэглэгддэг хамгийн дэвшилтэт программ хангамжийг ашиглахын зэрэгцээ Монголын хамгийн том банкны мэдээллийн технологийн чадварлаг 350 гаруй ажилтны нэг хэсэг болж, цалинтай дадлагажихыг хүсэж байна уу?
Тэгвэл цахим банкаар тэргүүлэгч ХААН Банк IT буюу мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна. Уг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудад цогц мэдээлэл өгөх “DIGI X” өдөрлөгийг ХААН Банк цамхагт 4-р сарын 6-ны бямба гарагт зохион байгуулах гэж байна. Оюутнууд та бүхэн хөтөлбөрийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл урьдчилан бүртгүүлэхгүйгээр дээрх өдрийн 11:30 цагт ХААН Банк цамхагт хүрэлцэн ирж өдөрлөгт оролцоорой.
Цалинтай дадлагын хөтөлбөрт хамрагдсанаар
Өөрийн хүссэн мэргэжлээр ажлын байранд цалинтай дадлагажиж, ирээдүйн карьераа бүтээх өсөн дэвжих хүсэлтэй оюутан залуус та бүхэн дараах QR кодыг уншуулж бүртгүүлээрэй.
Салбартаа тэргүүлэгч, цахим банканд шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэгч хамт олонтой нэгдэхийг урьж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Уншиж байна |