Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа өндөгний үнэ нэмэгдэж нэг ширхэг нь 550 төгрөгөөр зарагддаг байсан өндөг 700 төгрөг болжээ. Ийнхүү өндөг тансаг хэрэглээнд орж, өргөн хэрэглээний бараанаас хасагдах нь ээ гэж иргэд шүүмжилж байгаа. Тэгвэл өндөг үйлдвэрлэгч "Түмэн шувуут" компанийн өндөг нийлүүлэх үнэ арваннэгдүгээр сараас хойш өсөөгүй, цаашид ч өсгөхгүй. Түр зуурын хомстол үүсэхэд үнэ нэмэхгүй хамтарч ажиллахыг бүх харилцагчдаасаа хүсчээ.
Уншиж байна |