Гурилын үнийн өсөлт, импортын татварыг тэглэхтэй холбоотойгоор газар тариалан эрхлэгчид мэдээлэл хийсэн. Импортын татварыг тэглэж өрсөлдөөнийг бий болгох шийдвэр гаргасан засгийн газар тариаланчдын эрх ашгийг хамгаалах бодлого баримтлана гэдгээ бас дуулгасан юм. Монгол улсын гурилын салбар тариаланчдын нуруун дээр явдаг нь гарцаа байхгүй үнэн. Тиймээс гурилын импортын бодлогод тариаланчид эмзэглэж, тэдний тариалсан улаан буудайг хэрхэх вэ? гэдэг асуудал хөндөгдсөн. Газар тариалангийн салбар стратегийн маш чухал, дээр нь эмзэг салбар. Нэг унавал ойрын 10 жилдээ сэргэнэ гэдэг хүнд. Тиймээс нэг зоосны хоёр тал болсон салбаруудыг унагаалгүй, зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох дээр засгийн газар улаанбуудайн экспортыг зөвшөөрөхөөр болсон юм.
Харин тариалан эрхлэгчдийн тухайд гурилын үнэ нэмэгдэж байгаа дээр зөвхөн дотоодын монополь үйлдвэрүүдийн бодлого гэж үздэг байна. Монгол Улс жилдээ 300 гаруй мянган тонн гурил хэрэглэж байна. 30 гаруй хувьд нь импортын гурил оруулж ирж үнэ буурвал ард иргэдийн худалдан авах чадварт эерэг нөлөө үзүүлнэ. Арилжааны банкны зээл буурна. Энэ эерэг нөлөөллийн төлөө хэдий хүнд ч гэсэн шийдвэрийг танилцуулж байгаа. Нэг талаасаа үйлдвэрэгчидтэйгээ тэмцэлдээд байгаа юм шиг харагдаж байж болох ч үнийг буулгахын төлөө ажиллаж байгаа алхамд чөдөр тушаа болох учиргүй юм.
Уншиж байна |