Дэлхийн хамгийн том, хамгийн нөлөө бүхий криптовалют болох биткойны үнэ богино хугацаанд бүх цаг үеийн дээд амжилт буюу 69.000 ам.доллар давсан. Өнгөрөгч лхагва гарагийн байдлаар 73 мянган ам.долларт хүрсэн бөгөөд ““Bitcoin”-ийн ханш энэ он гарсаар 70 гаруй хувиар өсөөд байгаа юм. Биткойны ханш 73 мянган ам.долларт хүрсэнээр сүүлийн зургаахан хоногт дөрвөн удаа бүх цаг үеийн дээд ханшаа шинэчлэн тогтоосон гэсэн үг.
Биткойн хамгийн сүүлд 2021 оны 11-р сард дээд рекордыг эвдэж байсан бол 2022 оны байдлаар хамгийн уналттай үеэ туулж 16.500 ам.доллар болтлоо буурч байсан. 2022 оны 11-р сард "криптогийн хаан" гэгддэг Сэм Банкман-Фридийн үүсгэн байгуулсан криптовалютын хамгийн том бирж FTX дампуурсан нь тухайн үеийн криптовалютуудын үнийг унагааж байсан. 2023 оны эцэс хүртэл уналттай байсан Биткоины ханш оны төгсгөл үеэс эргэн сэргэн 40.000 ам.доллараар арилжаалагдсаар өнөөгийн түвшинд ирээд байна. Ингээд өнгөрсөн хоёрдугаар сард 50 гаруй хувийн өсөлттэй байсан биткоины ханш энэ сард 70 гаруй хувийн өсөлтийг үзүүлж криптовалютын зах зээлд дээд амжилт тогтоож байгаа сонирхолтой үйл явдал өрнөж байна. Биткойн ийнхүү огцом өсөлттэй байгаа шалтгааныг шинжээчид тайлбарлахдаа нэн шинэ өсөлтийг АНУ-ын санхүүгийн аварга корпорациуд биткойн худалдаж авахад хэдэн тэрбумын урсгалыг бий болгож байгаа нь нөлөөлж байна гэжээ. Тэгвэл Сассексийн их сургуулийн санхүүгийн профессор Кэрол Александр хэлэхдээ: биткоины шинэ дээд амжилт үүнээс ч илүү үзүүлэлтүүдийг харуулах магадлалтай, гэхдээ анхаарах нь биткоины ханш хэлбэлзэлтэй байна гэжээ. Учир нь биткоины үнэ өсөж хөөсрөх үед нь хүмүүс худалдан авч харин хөөс хагарах үед зардгаараа жирийн хүмүүс хохирч байдаг гэжээ. Тиймээс мэдэгдэхүйц хэлбэлздэг мөн өмнө нь хэд хэдэн удаа хөөс нь хагарч байсан биткоинд хөрөнгө оруулахдаа болгоомжлох ёстойг давхар сануулжээ. Гэвч гайхалтай өсөлтийн мөчийг алдахгүй арилжаачид өдөр бүр 1500 гаруй "сая долларын хэтэвч"- буюу тодруулбал 1 саяас дээш үнэлгээтэй 1500 хэтэвч өдөрт шинээр бий болж байна гэсэн тооцооллыг “Kaiko Research” гаргажээ. “Kaiko Research” бол криптовалютын урсгалын мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг компани юм.
Хамгийн сүүлд 2021 онд сая ам.долларын хэтэвч дээд амжилт тогтоож байсан бөгөөд тухайн үед өдөрт 4.000 гаруй сая ам.долларын хэтэвч бий болж байсан үзүүлэлт бий. Энэ үйл явдлын давалгаа мэдээж биткойн эзэмшигчдийг баярлуулж байгаа ч ирэх 4-р сард биткойны үнэ ханш сулрах магадлал байгааг шинжээчид онцолсоор байгаа. Биткойны ханшийн өсөлттэй зэрэгцээд нэгэн сонирхолтой мэдээлэл гарч байгаа нь Төв Америкийн Эль Сальвадорын ерөнхийлөгч Наиб Букелен биткоины наймаа юм. Найб Букеле нь 2021 оноос хойш улсынхаа төсвийн мөнгөнөөс 120 сая гаруй ам.доллараар бараг 3.000 биткойн худалдаж авсан байдаг. Түүний Биткоинд оруулсан хөрөнгө оруулалт өмнөх худалдан авсан үнээс нь 60 орчим хувиар өсжээ. Тэрээр биткоинд хөрөнгө оруулсанаар ихээхэн шүүмжлэлд өртөж байсан бөгөөд эд уналтынх нь үед зарсан бол 120 сая ам.а доллар нь ердөө 3.7 сая ам.доллар болох байж. Харин үнэ нь э д өсөж рекорд тогтоож байгаа энэ цаг үед тэрээр хоёр дахь удаагаа сонгогдох ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа оролцож, байгаагаас гадна ялах магадлал маш өндөр байна гэдгийг шинжээчид онцолжээ. Үүнээс гадна түүний засгийн газар биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгосноос гадна биткоины хэрэглээг сурталчилахад 200 орчим сая ам.долларыг зарцуулжээ. Сальвадорын засгийн газар Chivo Wallet програмыг хөгжүүлэх, АТМ суурилуулах, 18-аас дээш насны бүх иргэдэд 30 ам.долларын урамшуулал олгох зэрэг арга хэмжээнд төсвийн 200 орчим сая ам.долларыг зарцуулжээ.
Редактор Э.Чинзаяа