Малчдын зээлийн хүүгийн зөрүүг төр хариуцахаар болсон. Эхний ээлжийн төлөлтийн хүүг салбарын сайдын багцаас гаргана. Гэхдээ энэхүү хөнгөлөлтөд амжиргааны эх үүсвэргүй болсон малчид хамрагдана. Гэтэл малчдын зээлийн хүүгийн зөрүүг төр хариуцахаар болсны дараа зээл авалт нэмэгджээ. Шалтгаан нь нэгдүгээрт хүүгийн зөрүү болон зээл төлөлтөө хойшлуулах, нөгөө нь үнэхээр зээл авахаас өөр гарцгүй болсон тохиолдлууд байна. Гэхдээ засгийн газрын зүгээс зээлийн хүүг төр хариуцахдаа нийт малчдыг хавтгайруулан хамруулах бус амжиргааны эх үүсвэргүй болсон зорилтод бүлгээ хамруулахыг зорьж байна. Ингэхдээ малчдын малын тоо хагас жилээр гарна. Өөрөөр хэлбэл жилийн эцсийн тооллогоор тоологдсон малын хэдэн хувь зудад үрэгдсэн нь малчин өрх бүрээр нэг бүрчлэн гаргах юм. Түүнчлэн 2-р сараас хойш зээл авсан малчдын зээлийн зөрүүг төр хариуцахгүй юм байна.
Уншиж байна |