Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгодог журмыг өөрчиллөө. Улсын хэмжээнд халамж, асрамжийн 29 төвд 0-18 насны 924 хүүхэд амьдарч байна. Тэднээс 14 болон үүнээс дээш насныханд Хүүхдийн мөнгөнийхөө 20 хувийг дугуйланд явах зэргээр өөрийнхөө хөгжилд зориулах эрхийг нь нээж байна.
Харин хүүхдээ асран хамгаалдаггүй эцэг эх хүүхдийн мөнгийг захиран зарцуулах эрхгүй болж байна. Тэдний эрхийг хааснаар тухайн хүүхдийн нэр дээр 18 хүртэл нь хуримтлал үүсэж, насанд хүрэхээрээ өөрөө захиран зарцуулах боломжтой болох юм.
Уншиж байна |