"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх дөрөвдүгээр сард олгоно. Тус компанийн санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа 1,072 хувьцаатай иргэнд 285 000 төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хуваарилах юм.
Компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрдээд байна.