ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 2 дугаар сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа.
2023 оны IV улирлын байдлаар нийгмийн даатгал төлөгчдийн голч цалин 1.8 сая төгрөг байна. Голч цалин өмнөх улирлаас 225 000 төгрөг буюу 14.5 хувиар өссөн байна.
Нэг ажилтны сарын дундаж цалин 2023 оны IV улиралд 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 485 000 төгрөг буюу 27.7 хувиар өссөн байна.
Уул уурхай, олборлох салбарын ажилчдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажилчдын цалин хамгийн бага буюу 1.4 сая төгрөг байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажиллагсдын 70.8 мянга буюу 10.2 хувь нь 550 000 хүртэлх цалинтай, 145.4 мянга буюу 18.9 хувь нь 3 саяас дээш төгрөгийн цалинтай байна.
Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагсдын цалин хамгийн их буюу 3.3 сая төгрөг, хоршоонд ажиллагсдын цалин хамгийн бага буюу 1 сая төгрөг байгааг танилцуулав.
Уншиж байна |