УИХ-ын 2024 оны сонгууль зургадугаар сарын 28-нд товлогдсон. Иймээс аймаг орон нутгийн сонгуулийн төв байгууллагууд зохион байгуулалтын ажлаа эхлүүлээд байна.
Хуулийн дагуу энэ сонгуулиаар тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулах нэгдсэн самбарыг сум дүүргийн Засаг дарга бэлтгэж байршуулах ажлыг зохион байгуулахаар болсон. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбар хийлгэхээр тендер зарласан байна. Тендерийн төсөвт өртөг 331 сая төгрөг бөгөөд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар уг ажлыг хийх юм. Ийнхүү ирэх өдрүүдэд 21 аймаг 9 дүүргийн хэмжээн нэр дэвшигчдийн нэгдсэн самбар хийх ажилд багагүй хөрөнгө зарцуулахаар болж байна.
Сонирхуулахад намын зүгээс найман хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй зурагт самбарыг суманд нэг, хороонд хоёр хүртэл байрлуулах боломжтой. Энэ сонгуулиар арилжааны самбар, дэлгэцийн орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглох юм.
Уншиж байна |