"The MongolZ" дөрөв дараалж плей-оффт шалгарав

Цахим спортын "CS2" төрлийн энэ оны эхний томоохон тэмцээнүүдийн нэг "ESL Pro League"-ийн 21 дэх улирал Шведийн Стокхольм хотноо үргэлжилж байна. 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд "The MongolZ" оролцож буй. Өчигдөр/2025.03.10/ тэд плей-оффын эрхийн төлөө төлөөх ээлжит тоглолтоо Францын "3DMAX" багийн эсрэг хийлээ. Хоёр баг өмнө нь дөрвөн удаа учраа таарахад 2:2 гэсэн харьцаатай тэнцсэн байжээ. Гэхдээ үүнээс сүүлийн хоёр тоглолтод нь "The MongolZ" хожсон байв.
Хоёр багийн хайнаа хагалах тулаанд "The MongolZ" баг дахин илүүрхэж, 2-0 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө буулган авчээ. Ф Энэхүү тоглолтод "Senzu" буюу М.Азбаяр хувийн үзүүлэлтээрээ багаа манлайлжээ.
Ийнхүү "The MongolZ" баг анх удаа "ESL Pro League"-ийн плей-оффын шатанд шалгарч байна. Үүгээр ч зогсохгүй тэд дөрөв дараалан S зэрэглэлийн буюу "CS2"-ийн хамгийн том, алдартай тэмцээнүүдийн плей-оффт шалгарчээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед оролцсон бүхий л томоохон тэмцээнүүдийнхээ аваргын төлөө шувтаргын шатанд шалгарсан үзүүлэлттэй явна.
Өчигдрийн ялалтаараа "The MongolZ" баг "HLTV"-ийн дэлхийн чансаанд нэг байр ахиж, "FaZe Clan"-ийг гүйцсэнээр зургадугаар байрт бичигдэж эхэллээ. Харин "Valve"-ийн дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж байна.
Одоогоор Францын "Vitality" баг 14 тэмцээн дараалан плей-оффын шатанд шалгарсан үзүүлэлттэй бүх багуудыг тэргүүлж байгаа бол тэдний араас Оросын "Spirit" найм дараалан, Монголын "The MongolZ" дөрөв дараалан шалгарсан амжилттай явж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ