УКРАИН ГАЛ ЗОГСООХ АНУ-ЫН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВАВ

АНУ Украины төлөөлөгчид Саудын Арабт уулзаж энхийн гэрээ байгуулах боломжийн талаар хэлэлцлээ. Уулзалтын үр дүнд Украин улс ОХУ-тай 30 хоногийн дотор гал зогсоох АНУ-ын саналыг хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдэв.
Талуудын гал зогсоох хэлэлцээр нь хуурай замын, тэнгисийн цэрэг, агаарын хүчинд хамаарах бөгөөд эдгээр бүсүүдээр бие бие рүүгээ довтлохгүй гэж тусгажээ.
Мөн АНУ болоод Украины талууд уулзалтын төгсгөлд хамтарсан мэдэгдэл хийсэн бөгөөд АНУ Украинд цэргийн тусламжаа дахин эхлүүллээ хэмээн мэдэгдэв. Аливаа уулзалтын төгсгөлд талууд хамтарсан мэдэгдэл хийх нь ихэнхдээ үр дүнд хүрсний баталгаа байдаг.
Одоо АНУ-ын зүгээс ОХУ-ын төлөөлөгчидтэй уулзаж тэдний байр суурийг сонсох цаг болсон гэж Пол Адамс мэдэгдээд байна. Уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп В.Зеленскийг Цагаан ордонд дахин урихад бэлэн байна гэж мэдэгдсэн юм.
АНУ, ОХУ, Украины тал энхийн гэрээ байгуулах асуудлаар ойрын хугацаанд уулзах төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ