Үнийн нэмэгдэл дагасан инфляцын дарамт удахгүй...

Үнийн нэмэгдэл дагасан инфляцын дарамт удахгүй...

 

Энэ оны дөрөвдүгээр  сарын 1-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 4715 төгрөг буюу сард 792 мянган төгрөг болно.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосноор 660 мянган төгрөгөөс 89.100 төгрөгийн НДШ төлдөг байсан иргэн, 792 мянган төгрөгөөс 106.320 төгрөгийн НДШ төлнө. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 хувиар нэмэгдэж үүнийг дагаад нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа юм. Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхийг нээлттэй байлгахаар тогтсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг авч үздэг. Үүнд:

  • Хүн амын амьжиргааны доод түвшин
  • Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа
  • Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ
  • Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
  • Инфляци хамаарна

Иргэдийн сар шинийн баярын уур амьсгалыг элдэв татвар, хураамж нэмэгдсэн мэдээ эвдэв. 

ИРЭХ ТАВДУГААР САРД ДУЛААНЫ ҮНИЙГ 85 ХУВИАР НЭМНЭ

Засгийн газраас эрчим хүчний үнийг хэрэглээнээс нь хамааран 30-85 хувиар нэмэгдүүлсэн бол ирэх тавдугаар сард дулааны үнэ 85 хувиар нэмэгдэнэ. 

Дулааны тариф өнөөдөр 33.862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62.960 төгрөг, 29.098 төгрөгийн алдагдал хүлээж буй.

Айлуудын цахилгаан, дулааны тарифт 2019 оноос хойш таван жилийн хугацаанд өөрчлөлт ороогүй тогтвортой мөрдөж ирсэн. Үнэ, тарифт шинэчлэл хийж, зах зээлийн зарчимд нийцүүлж эхэлснээр эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдах боломж бүрдлээ гэж Эрчим хүчний зохицуулах хороо мэдээлж байв.

ИРЭХ НАМРААС ХАЛУУН, ХҮЙТЭН УСНЫ ҮНЭ НЭМНЭ

Ус сувгийн үнэ нэмэгдэнэ. Тодруулбал, 2025 оны есдүгээр сарын 16-аас халуун болон хүйтэн усны нэмэгдэнэ. Иймээс төрөөс гаргасан зохицуулалттай холбоотой үнийн нэмэгдлийг дагасан инфляцын дарамт ирэх саруудад айл өрхийн төсөвт хүчтэй нөлөө үзүүлнэ.

Нийслэлийн орон сууцны хорооллууд ТЭЦ-3, ТЭЦ-4, ТЭЦ-2, Амгалан дулааны станцаас дулаанаа авдаг. Нэг айлын дулааны зардал 1 м.квт нь сардаа 506 төгрөг.  90 мянган төгрөгөөр үйлдвэрлэсэн дулаанаа 35 мянган төгрөгөөр борлуулдаг. Энэ алдагдлыг ирэх есдүгээр сараас засна гэж харж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ