Монголын тамирчид FIBA 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2018 онд анх оролцсоноос хойш богино хугацаанд өндөр амжилт гаргаж, 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг дэлхийд дээгүүрт эрэмблэгдэж байгаа билээ.
Тэгвэл тун удахгүй буюу ирэх сарын 12-нд 2024 оны Парисын олимпын эрх олгох тэмцээн эхэлнэ. Олимпод оролцох найман багийн хүчтэй өрсөлдөөн эхэлнэ гэсэн үг. Монголын баг тамирчид хүчтэй өрсөлдөгчийн нэг байх нь дамжиггүй. Энэхүү спорт хурдацтай хөгжихөд бодит хувь нэмэр оруулж, тууштай дэмжиж ирсэн олон ААН-ийн нэг нь ХААН Банк юм. ХААН Банк нь анх 2007 онд компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк санг байгуулснаас хойш эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт гэхчилэн олон салбарт 500 гаруй төсөл, хөтөлбөрийг 10 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлжээ. Үүний нэг нь 21аймаг, нийслэлийн 8 дүүргийн нийт 33 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулсан бүтээн байгуулалт юм.
Нэг удаагийн бүтээн байгуулалт хийгээд орхих биш, талбайн урсгал засварын ажлыг тогтмол хийж гүйцэтгэн, ХААН Банкны нэрэмжит дээрх тэмцээнийг жил бүр тухайн байршлуудад уламжлал болгон зохион байгуулдаг болсон юм. Үүний дагуу 2023 онд гэхэд 16 байршилд 3500 гаруй тамирчдыг хамруулан сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, залуусын спортын идэвх, оролцоог дэмжжээ.
Уншиж байна |