Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг өчигдөр нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцлаа.
Нөөцийн мах 03 дугаар сарын 11-ний өдрөөс худалдаанд гарна. Үүнтэй холбогдуулан “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК, “Стандарт мах” ХХК-ийн нөөцийн мах бэлтгэх үйл явцтай танилцаж, хяналт тавьсан байна.
“Агро нэгтгэл трейд” ХХК 2150 тн, “Стандарт мах” ХХК нь 1000 тн, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК нь тус бүр 1250 тн мах нөөцөлжээ.
Уншиж байна |