Энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн "Г" нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элчингийн гудамжны урд талын замд тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрж, Замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Мөн 27-ны өдөр иргэн "М" нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Kia Carniva” маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хуулиар хориглосон тусгай дуут дохио суурилуулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
Уншиж байна |