Татварын багц хууль ингэж өөрчлөгдөнө

УИХ-аас Татварын асуудлаар иргэн, ААН байгууллага, мэргэжлийн холбоодоос санал авч, хуулийн төсөлд тусгах Ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж ажилласан. Ажлын хэсгээс гаргаж байгаа саналын талаар УИХ-ын Х.Ганхуяг мэдээлэл хийж, Татварын багц хуулийн төслүүдэд ямар гол саналуудыг өгсөн талаараа танилцуулсан юм. Ажлын хэсгийнхний гаргасан хувилбараар Татварын багц хуулийн төсөлд нийт дөрвөн их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт иргэн, аж ахуйн нэгжүүдэд очно гэдгийг хэлж байгаа. Хамгийн гол нь татварын бодлогоо зөв системд оруулах замаар жижиг дунд бизнес болон дундаж давхаргынхныг дэмжихэд чиглэсэн бөгөөд уул уурхайгаас хамааралтай орны хувьд татварын шаталсан системтэй болно гэдгийг хэлж байгаа. Тэгвэл ажлын хэсгээс боловсруулсан гол саналуудыг танилцуулж байна.
-
Худалдан авалтаас хамаарч бүх иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын хөнгөлөлтийг нэмэгдүүлнэ.
-
0-500 мянган төгрөгт 100 хувь
-
500-800 мянга 50 хувь
-
800 мянга 20 хувийг буцаан олгоно
Бүх иргэн НӨАТ төлдөг болох бөгөөд салбарын чөлөөлөлтгүй болно. НӨАТ-ын босгыг 400 сая болгон нэмэгдүүлнэ. Босгоос доош хялбаршуулсан журам ашиглана. НӨАТ төлөх хугацааг хоёр сараар хойшлуулж, мөнгө суурийн асуудлыг шийднэ.
-
Хувь хүний орлогын албан татварын дэмжлэг
-
800 мянга төгрөг хүртэл 100 хувь хөнгөлнө /хөнгөлөлтийн хэмжээ 80 мянга жилд 960 мянган төгрөг/
-
Шаталсан татварын босгыг хоёр дахин нэмэгдүүлнэ
-
0-10 сая төгрөгийн цалинтай иргэдийг 10%,
-
10–15 сая төгрөгийн 12%,
-
15-20 сая төгрөгийн цалинтай бол 14%,
-
20-25 сая төгрөгийн цалинтай бол 16%,
-
25-30 сая төгрөгийн цалинтай бол 18%,
-
30 саяас дээш төгрөгийн цалинтай бол 20%-ийн татвар төлнө.
НӨАТ болон ХХОАТ-ын хөнгөлөлт хэрэгжиж эхэлбэл нэг сая төгрөг хүртэлх цалинтай иргэдийн орлого 145 мянган төгрөгөөр, 2.5 сая хүртэлх орлогтой иргэдийнх 158 мянган төгрөгөөр, 3.5 сая төгрөг хүртэлх цалинтай, 5 ам бүлтэй иргэдийн орлого 368 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Түүнчлэн Татварын шинэчлэлтийг хийснээр 2026 оноос эхлэн өрхийн бодит орлого 8-10 хувь өсөж, бизнес эрхлэхэд татварын орчин сайжирч, далд эдийн засаг буурч, татварын суурь тэлэх тооцоо гарчээ. Мөн бизнесийн идэвхжил хөрөнгө оруулалт өсөж, ажил эрхлэлт нэмэгдэхээр байна. Татварын багц хуулийн шинэчлэлийн үр дүнд ХХОАТ, ААНОАТ-ын өөрчлөлт нь аймгуудын татаасыг нэмэгдүүлнэ. Нэгдсэн төсөвт ирэх нөлөөлөл 4-6 их наяд төгрөг байна гэж тооцож байгаа аж. Мөн Татврын хуулийн шинэчлэлийг хийсний дараа Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, Автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, 2 дахь орон сууцанд онцгой албан татвар оногдуулах, Бооцоот тааврын үйл ажиллагааны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаа аж.
-
СЭТГЭГДЭЛ БИЧИХ