ЗГХЭГ он гарснаас хойш ТӨСВӨӨС 2.8 тэрбум төгрөгийн САНХҮҮЖИЛТ авчээ
2024-03-04

С.Амарбаясгалангийн тэргүүлдэг Засгийн газрын хэрэг эрхлэх газар он гарснаас хойш ХОЁР ТЭРБУМ 845 сая төгрөгийн санхүүжилтийг ТӨСВӨӨС авсан байна. 

 

 

Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард НЭГ тэрбум 242 сая төгрөгийг төсвөөс төсвийн урсгал санхүүжилт нэрээр шилжүүлэгдсэн байна. Үүнээс цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын ганцхан гүйлгээ хийжээ. Энэ барааны төлбөр нэрээр гарсан 5.1 сая төгрөгийн гүйлгээ хийснээ ШИЛЭН ДАНСАНДАА мэдээлсэн бол үлдсэн мөнгийг хэрхэн захиран зарцуулсан нь тодорхойгүй байна. 

 

 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын данс руу хоёрдугаар сард мөн л төсвөөс НЭГ тэрбум 602 сая төгрөгийн орлого орсон байна. Үүнээс 35 сая төгрөгийг Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын хэсэгт мэдээлжээ. Тодруулбал, албан ажлын унаа унах эрх бүхий албан тушаалтны болон дуудлагын автомашин, oрон нутагт томилолтоор ажилласан тээврийн зардлын тооцоо утгатайгаар 19 сая төгрөг, Орон нутагт томилолтоор ажилласан тээврийн зардлын тооцоо утгатайгаар 7.9 сая төгрөг, үйлчилгээний төлбөр утгатайгаар 7.6 сая төгрөг шилжүүлсэн байна. Харин  үлдсэн төсвөөс орж ирсэн бусад хөрөнгийг хэрхэн захиран зарцуулсан тодорхойгүй байгаа юм. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Byyr 1 kharvaas khulgaich tsaraitai, nyd n' gyisen khachin nukhur shyy. MAN-iig syiryylj bna daa ene nukhur.
2024-03-04
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2024-03-04
Энэ нэг хорчин пизда том хулгайч бяц унанаа удахгvй
2024-03-04