В.Зеленский: Бид хүйтэн бөгөөд ойлгомжгүй нөхцөл байдал хүсэхгүй байна
2024-03-01

Украины Ерөнхийлөгч В.Зеленский CNN-ийн нэвтрүүлэгч Kaitlan Collins-тэй ярилцсан ярилцлагыг орчуулан хүргэж байна. Тэд АНУ-ын зүгээс Украинд үзүүлэх 60 тэрбум ам.долларын тусламжийг Конгрессээр хэлэлцэхийн өмнө ярилцсан юм.

 

 

-Ноён ерөнхийлөгчөө, ярилцлага өгөхөөр зөвшөөрсөнд маш их баярлалаа. Та өмнө нь хэлэхдээ АНУ Украинд өгөх дэмжлэгийг Конгрессийн гишүүд дэмжинэ гэж найдаж байна гэсэн. Үл хүндлэл гэж битгий ойлгоорой. Гэхдээ яагаад та үүнд тэгж их найдаж байгаа юм бол. Учир нь Конгрессийн зарим гишүүд Украинд өгөх дэмжлэгийн эсрэг байр суурьтай байгаа шүү дээ?

 

Мэдээж би чин сэтгэлээсээ хариулъя. Би АНУ-ын дэмжлэг, тэр дундаа ерөнхийлөгч Байден маш их дэмжиж байгаад талархаж байгаа. Гэхдээ энэ тусламж бол сард нэг удаа болдог. Би маш олон Конгрессийн гишүүдтэй уулзсан, танилцсан. Тэдний олонх нь биднийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Нөгөөтэйгүүр, Конгрессийн гишүүдэд шийдвэр гаргахад тодорхой цаг, хугацаа, бодит дуу хоолой хэрэгтэй гэдгийг би ойлгож байна.

 

Би Украин улсын ерөнхийлөгчийн хувиар удаан хугацааны стратегийн түнш улсад итгэж найдах нь зүйн хэрэг. Манай гол стратегийн түнш маань бодлоо өөрчлөх юм бол тэр бидэнд асар том бэрхшээл үүснэ гэдгийг би мэднэ. Энэ цаг үе бидний хувьд томоохон сорилт, бэрхшээл гэдгийг ч би хүлээн зөвшөөрч байна.

 

-Та Сенат дахь Ардчилсан намын гишүүн Чак Шумертэй уулзсан. Нөгөө талд Бүгд Найрамдах намын нөлөө бүхий гишүүн Майк Жонсон хэзээ ч Украйны тусламжийн төлөө гараа өргөж байгаагүй шүү дээ. Гэтэл гол шийдвэр магадгүй түүнээс шалтгаалж мэдэх юм. Тиймээс та түүнд хандаж хэлэх зүйл байна уу. Магадгүй та түүнийг нөхцөл байдалтай танилцах хэрэгтэй гэж үзэж, бодож байна уу?

 

-Би Спикер Жонсонтой уулзсан. Хэрэв таны асуулт хэн нэгэндээ итгэх итгэлийн тухай асууж байгаа бол бид бие биедээ итгэж байна гэж би ойлгож байгаа. Спикер Жонсон надад Украины төлөө чадах бүхнээ хийнэ гэж хэлсэн.  Тэр бидний талд байж, манай цэрэг, баатрууд хэрхэн баатарлагаар эх орноо хамгаалан тэмцэж байгааг ойлгож байгаа. Тэр бидний төлөө залбирч, сайн сайхны төлөө чадах бүхнээ хийнэ гэсэн. Мэдээж би уулзалтын дараа Ерөнхийлөгч Байденд хандаж “Та бидэнд, Украины ард түмэнд дахин туслаач. Мэдээж өнөөгийн сонгуулийн эгзэгтэй үед та маш олон асуултад дарагдаж байгааг ойлгож байна. Гэхдээ ганцхан уулзалт хийж Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намын аль алины гишүүдтэй уулзах боломж олгооч гэж хүссэн.

 

Спикер Жонсон уулзалтад ирээгүй. Мэдээж би түүний шийдвэрт нөлөөлж чадахгүй. Гэхдээ тэр бүгдийг ойлгож байгаа гэж би бодож байна.

 

-Та түүнд итгэж байна уу?

 

-Би итгэх ёстой. Юу болохыг хамтдаа харах болно.

 

-Хэрэв Украинд өгөх Америкийн дэмжлэгийг Конгресс батлахгүй бол энэ нь Оросын ялах магадлалыг нэмэгдүүлнэ гэж ойлгож болох уу?

 

-Яг тийм. Үүнийг Оросууд ч маш сайн ойлгож байгаа. Тиймээс худал мэдээлэл тараах нь оросуудын ашиглаж байгаа хамгийн гол зэвсэг юм. Тэд маш хүчтэй, шаргуу байдлаар энэ зэвсгийг ашиглаж байгааг үнэнийг хэлэхэд би гайхаж байна. Тэд худал мэдээлэл цацахад хамгийн их анхаарч, тэрбум тэрбумаар хэмжигдэх их мөнгийг үүнд зарцуулж байна. Тэд энэ худал мэдээлэл нь дайны талбарт хамгийн гол нөлөө үзүүлнэ гэдгийг ч тооцоолж байгаа. Тиймээс ч тэд ёс суртахуун гэдэг зүйлийг ч үл тоож байна. Ялангуяа Путины цэргүүдийн ёс суртахуун маш доогуур. Бүтэн хоёр жилийн хугацаанд тэд яг жинхэнэ ялалт гээч зүйлийг дайны талбарт мэдрээгүй хүмүүс. Тэд зүгээр л хорлон сүйтгэж л чадна. Магадгүй тэд Украины зарим тосгоныг эзэлж болно. Гэхдээ тэд томоохон хот, суурингуудыг эзэлж үнэхээр чадахгүй. Яагаад гэвэл тэд Украин болон Америкийн хооронд байгаа эв нэгдэл, нэгдмэл үнэт зүйлийг эвдэн сүйтгэж чадахгүй.

 

-Та ирэх тавдугаар сар гэхэд ОХУ довтолгоо хийхээр бэлтгэж байна гэж байсан. Хэрэв тийм зүйл болвол Украинд дахин дэмжлэг хэрэггүй гэсэн үг үү. Та тэр эсрэг довтолгоонд хэр бэлтгэлтэй байгаа вэ?

 

Мэдээж бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бид гэхээс илүү сум бэлэн байх ёстой. Гэхдээ ганц бидний асуудал биш биднээс очих довтолгоонд оросууд бэлэн байх хэрэг гарна.

 

-Бүгд найрамдах намын зарим гишүүдийн Украиныг дэмжихгүй гэсэн шийдвэрийн нэг том шалтгаан нь тэд Украинд байгаа авлигын асуудалд ихээхэн санаа зовж байна. Та яагаад америкийн татвар төлөгчдийн мөнгөөр Украиныг санхүүжүүлэх ёстой гэдэгт тайлбар өгч болох уу?

 

-Юуны түрүүнд хэлэхэд, америкийн ард түмэнд би маш их талархаж байгаа.  Гэхдээ асуултын тухайд бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй болно. Маш олон Конгрессийн гишүүдэд тэр мэдээлэл аль хэдийн оччихсон байх. Миний хувьд одоо бидний авч буй дэмжлэгээс цэрэг, армийн тоног төхөөрөмж байлдааны хамгаалалтын хэрэгсэл зэрэг нь бэлэн мөнгөнөөс илүү чухал юм. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, бидний авч буй тэрбумаар хэмжигдэх ам.долларын тусламж нь бүгд манай улсын төсвийг бүрдүүлээд байгаа асуудал байхгүй. Зөвхөн бүтээгдэхүүн болон ирж байгаа. Зарим тохиолдолд энэ бүхэн зэвсэг техникийн хэрэгсэл худалдан авахад зориулагдаж байна. Зарим нь хангамж, үйлчилгээнд явж байгаа. Хоёрдугаарт, Украин улс Европын холбоонд элсэхээр хүсэлт өгөөд, нэр дэвшсэн гэсэн статустай байгаа. Энэ бол бидний хувьд маш чухал зүйл. Тэгэхээр бид Европын холбоонд элсэх хүсэлтээ өгөхийн тулд заавал Европын холбооны хуулийн дагуу авлигын эсрэг тайлангаа гаргаж өгдөг байх ёстой. Бид аль хэдийнэ тэр бүх мэдээллээ өгчихсөн. Авлигын эсрэг арга хэмжээгээ аваад эхэлсэн. Тийм ч учраас өнөөдөр нэр дэвшчихээд байгааг ойлгох хэрэгтэй.

 

-Сенатын гишүүн Жэйди Ванс гэхэд эсрэг байр суурьтай байна. Тэр хэлэхдээ 60 тэрбум ам.долларын тусламж батлагдсан ч дайны талбарт байгаа бодит нөхцөл байдалд нөлөөлж чадахгүй гэж хэлж байгаа. Та үүнд ямар хариу өгөх вэ?

 

-Би түүнийг яг энэ асуудлыг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг сайн мэдэхгүй юм. Миний хэлэх хамгийн гол зүйл бол дайны талбарт, галын шугамд яг ямар байдалтай байгааг зарим хүмүүс мэдэхгүй байгаа. Гэхдээ энэ тусламж байхгүй бол тэнд сая сая хүний амь эрсдэж болзошгүй тийм л нөхцөл байдал байгааг тэр ойлгож байгаа байх.

 

-Мэдээж тэр ойлгохгүй бол шүү дээ?

 

-Тэр ойлгож байгаа. Бурхны ивээлээр Америк улс өнөөдөр дайн дажингүй энх тайван байна. Гэхдээ түүн шиг хүмүүс хууль тогтоогч хүмүүс зөв ойлгож, зөв шийдвэр гаргаж чадвал бидэн шиг нөхцөл байдалд байгаа хүмүүст илүү хэрэгтэй юм.

 

-Та Украин ямар ч нөхцөлд мухардмал байдалд орохгүй гэдгээ хэлж байгаа. Гэхдээ яг бодит байдалд та ялалтыг хэрхэн харж байна?

 

-Бид хүйтэн, ойлгомжгүй нөхцөл байдал үүсэхийг хүсэхгүй байна. Минскийн тохиролцооны үед буюу 2014 онд ойлгомжгүй, нөхцөл байдалд байсан. Бид нийгэмд бүхэлд нь итгэдэггүй. Бид ямар ч төрлийн ойлгомжгүй, царцсан нөхцөл байдалд итгэдэггүй. Бид Путиныг хэлсэн үгэндээ байна гэж хэзээ ч итгэж чадахгүй. Бид газар нутгаа хамгаалахын тулд Путины цэргүүдийг гаргахаас өөр арга байхгүй. Мэдээж энх тайван, дайныг дуусгах тухай асуудал чухал.  Гэхдээ би шийдвэрлэгдээгүй нөхцөл байдлын талаар яриад байгаа юм. Хэрэв асуудлыг шийдвэрлэхгүй, царцмал байдлаар орхивол Путин хэзээ ч эргэн ирж, биднийг хүйс тэмтэрч, газар нутгийг минь эзлэн авч болзошгүй. Минскийн тохиролцоо зэрэг өмнө царцаатай байсан бичиг баримтууд юу ч хийж чадсангүй.

 

-Та өнөөдөр танай шинэ Батлан хамгаалахын удирдагч шинэ төлөвлөгөө боловсруулсан гэж ярьсан. Хэрэв Америк тусалсан тохиолдол ямар төлөвлөгөөтэй байх юм туслахгүй бол ямар төлөв­лөгөөтэй байх вэ. Энэ хоёр төлөвлөгөө юугаараа ялгаатай юм бэ?

 

-Мэдээж энэ нөхцөлд бид түншүүдээ хүлээх эсвэл өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэх гэдэг сонголттой тулна. Өөрсдийгөө хамгаалах төлөвлөгөө, эсвэл бусдын дэмжлэгээр хамтдаа сөрж зогсох гэдэг асуудал бий болно. Өнгөрсөн жил гэхэд бид Хар Тэнгис орчимд ямар амжилттай байсныг олон хүн мэдээгүй байх. Бид олон байлдааны онгоцыг устгаж, Хар далайг чөлөөлж чадсан. Энэ бол том амжилт байсан. Яагаад гэвэл сая сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг тээвэрлэх гол замыг бид дайны нөхцөл байдлаас ангижруулж чадсан. Энэ бол бидний амжилт гэхдээ бусад хамтрагч, дэмжигчдийн тусламжтай хийж чадсан. Хэрэв бид энэ жил энэ дэмжлэгийг авч чадахгүй бол өнгөрсөн жилийнх шиг амжилттай тулалдаж чадахгүй байх.

 

-Ямар ч амжилт харагдахгүй болно гэж үү?

 

-Энэ дэмжлэггүйгээр ямар ч шинэ амжилт байх боломжгүй. Мөн магадгүй Хар Тэнгист чөлөөлсөн зам ч эргээд хаагдах байх. Тиймээс ч бид энэ дэмжлэггүйгээр ямар нэг амжилтыг төсөөлж чадахгүй байна.

 

-Та Америкийн дэмжлэг байхгүй бол ямар ч шинэ ялалт харагдахгүй гээд хэлчихлээ. Тэгэхээр танай ялалт Америкаас хамаараад байгаа юм уу?

 

Алхмууд, цааш үргэлжлэх нөхцөл боломж, амжилт ялалт бүгд Америкаас шалтгаалах болно. Зөвхөн хамгаалалтын бүсийн тухай яриагүй.

 

-Энэ хоёр жилийн хугацаанд амь үрэгдсэн Украины цэрэг эрсийн тоог та өнөөдөр ил болгосон. 31 мянган украин цэрэг амь үрэгдсэн гэлээ. Яагаад та үүнийг өнөөдөр хэлэх болов?

 

-Энэ хоёр жилд олон талаас худал хуурмаг мэдээллүүд маш ихээр цацагдаж байсан. Тухайлбал, Украины 300 мянган цэрэг Оросын 50-60 мянган цэрэг гээд л зарим нэг судлаач гэх мэт хүмүүс дураараа ярих болсон. Зарим санаанд оромгүй мэдээллүүд ихээр цацагдсан. Гэхдээ би энэ бүх худал мэдээллийг зогсоохыг хүслээ. Мөн биднийг дэмжиж байгаа бусад улс орнуудад бодит мэдээлэл өгөх зорилгоор би энэ тоог хэлж байгаа юм. энэ хүн бүрийн ард ямар эмгэнэлтэй байдалд үлдэж хоцорсон хэдэн мянган гэр бүл байгаа билээ.

 

-Орос та бүхнээс цэргийн хүчээр илүү байгаа нь тодорхой байна. Та тэднийг дахин хүч нэмэгдүүлнэ гэж бодож байна уу?

 

-Үгүй. Би Батлан хамгаалахын сайдтайгаа ярилцахгүйгээр шууд хариулмааргүй байна.

 

-АНУ-д сонгуулийн үйл явц ид өрнөж байна. Та Америкийн сонгууль бидний хувьд хамгийн гол эргэлтийн цэг гэж тодорхойлж хэлсэн. Бүгд Найрамдах намаас Дональд Трамп  нэр дэвших нь бараг тодорхой болоод байгаа. Сүүлд би түүнтэй ярилцаж байхад тэр Украиныг ч, Оросыг ч аль алиныг нь дэмжихгүй гэсэн. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

 

АНУ-ын ерөнхийлөгч хэн байхыг америкчууд шийднэ. Гэхдээ ийм зүйл битгий болоосой гэж бодож байгаа ч гэсэн таны асуултад хариулъя. Хэрэв Дональд Трамп хэнийг нь дэмжихээ мэдэхгүй байгаа бол би нэг зүйлийг хэлмээр байна. Дональд Трамп Укаиныг дэмжихгүй бол энэ нь тэр америкуудын эсрэг байна гэж ойлгогдох болно. Учир нь Оросууд бидний иргэдийг хөнөөж, тэд ардчиллыг, үг хэлэх эрх чөлөөг ер нь ардчиллын гэх бүгдийг үгүй хийсэн. Манай хоёр улсын хувьд ардчилал гэдэг зүйлээрээ холбоотой, бидэнд өмгөөлж хамгаалах ижил үнэт зүйл бий. Тиймээс Дональд Трамп Оросыг дэмжинэ гэдэг миний хувьд итгэж боломгүй зүйл.

 

-Тэгэхээр Трамп ялвал Украинд сайн уу, муу юу?

 

-Миний бодлоор түүний ялах ялахгүй нь та бүхэнд илүү чухал зүйл юм. Энэ бол Америкийн ард түмний шийдвэр байх болно. Бидний хувьд хэрэв улс төрийн бодлого өөрчлөгдвөл тэр нь харин бидэнд аюултай байж мэднэ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 41 (7285)

Орчуулсан Б.НАНДИН

Shuud.mn
Сонин хачин
SHAW fred:
I never thought i could smile and be in a happy marriage again if not for the help of DR Moses . I got the doctors Email and i emailed him, he got back to me with some encouraging words, he got me some herbs cream which i use for just 8 days and i began to feel the male enhancement , and without surgery. This went on for a little period of about 10 days and to my surprise my wife keeps screaming that she love my big dick now. Now my wife no longer cheat on me, and my male enhancement is now about 10.5 inches long on erection and off course very large round. And now my wife uses breasts, hips and bums enlargement. I and my wife are very happy for the help rendered to me by DR Moses HERBS, and i want to say a big thanks to Doctor for the help. you can call/whats-app him directly on +2349060529305 DOCTOR Moses Buba CAN AS WELL HELP THE FOLLOWING PROBLEMS 1. HIV/AIDS SPELL 2. HERPES SPELL 3. CANCER SPELL 4 IF YOU WANT YOUR EX LOVER BACK SPELL 5 IF YOU NEED A BABY SPELLhim to solve 6 LOW SPERM COUNT SPELL get all your problem solve. No problem is too big for him to solve.
2024-06-28
Good:
BE CAREFUL of crypto platforms promising huge returns. They lure people into fake programs. I lost 198,450 USD last year. While researching on how to recover my funds, I came across several recommendations on the Bitcoin Abuse Forum about HACKERSTEVE. I contacted him via his email on hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/, and he helped me recover all my funds. If you've also been a victim of financial scams, don't hesitate to get in touch with him.
2024-05-03
Bren:
THIS IS HOW YOU CAN RECOVER YOUR LOST CRYPTO? Are you a victim of Investment, BTC, Forex, NFT, Credit card, etc Scam? Do you want to investigate a cheating spouse? Do you desire credit repair (all bureaus)? Contact Hacker Steve (Funds Recovery agent) asap to get started. He specializes in all cases of ethical hacking, cryptocurrency, fake investment schemes, recovery scam, credit repair, stolen account, etc. Stay safe out there! Hackersteve911@gmail.com https://hackersteve.great-site.net/
2024-03-24
ОРОС У КРАЙН ХОЧР АЛАЛДАН БАЙЛДАЖ БАЙХ Ч ГЭЖ ДЭ... ДЭЛХИЙН ШИВШИГ ШД.
2024-03-04
Myra Jay:
Hi everyone, I am indebted to this psychic and I still can’t believe my husband is back to me even in more stronger bond than we have ever been, with the help of this psychic, his services are outstanding and wonderful, within 24hours of connecting with him I got a surprise call from my husband and that’s how a problem that almost destroyed my marriage was solved. I highly recommend Priest Ray to anyone that wants accurate spell casting to get his or her ex partner back. You can dm him via WhatsApp +12133525735 or email psychicspellshrine@gmail.com Kindly visit https://psychicspellshrine.wixsite.com/my-site
2024-03-03
Susan Bickford:
It's A Great News to Celebrate with you Viewer, I am truly living the life I have been looking for after Dr Kachi made me win my Powerball Lottery, I had been playing for a good 8years. It was a friend of mine who directed me to Dr Kachi because my friend Nancy has won the Powerball so many times and I don't know how she got the match six numbers to play and win a very big amount of money, then the last time she won the Mega Millions I told her to tell me the secret on how she win. That's when she started telling me about the powerful Dr Kachi who has been her helper. and she gave me Dr Kachi Text WhatsApp Number:+1 (209) 893-8075 I texted the greatest spell caster Dr Kachi and I told him I wanted to win my Powerball with his spiritual rightful number and he told me I should give him 2hours to get everything done and hopefully Dr Kachi do it, and give me a winning numbers to play my ticket that make me win the prize of $223.3 Million Dollars Powerball lottery Tuesday i bought the winning ticket at the Carlie C’s IGA store in Hope Mills, that changed my life for good today, and Dr Kachi a strong spell caster and trust him when he says the results will manifest it's Truth, God bless you Dr kachi for your kind help also can Email: drkachispellcast@gmail.com or website: https://drkachispellcaster.wixsite.com/my-site
2024-03-02
Susan Bickford:
It's A Great News to Celebrate with you Viewer, I am truly living the life I have been looking for after Dr Kachi made me win my Powerball Lottery, I had been playing for a good 8years. It was a friend of mine who directed me to Dr Kachi because my friend Nancy has won the Powerball so many times and I don't know how she got the match six numbers to play and win a very big amount of money, then the last time she won the Mega Millions I told her to tell me the secret on how she win. That's when she started telling me about the powerful Dr Kachi who has been her helper. and she gave me Dr Kachi Text WhatsApp Number:+1 (209) 893-8075 I texted the greatest spell caster Dr Kachi and I told him I wanted to win my Powerball with his spiritual rightful number and he told me I should give him 2hours to get everything done and hopefully Dr Kachi do it, and give me a winning numbers to play my ticket that make me win the prize of $223.3 Million Dollars Powerball lottery Tuesday i bought the winning ticket at the Carlie C’s IGA store in Hope Mills, that changed my life for good today, and Dr Kachi a strong spell caster and trust him when he says the results will manifest it's Truth, God bless you Dr kachi for your kind help also can Email: drkachispellcast@gmail.com or website: https://drkachispellcaster.wixsite.com/my-site
2024-03-02
Хахаха:
Чи ойлгож байгаа юм байна
2024-03-02
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-03-02
Sogtuu Orosuud hoorondoo baildaad yadiin
2024-03-01
мгл:
ukrain gej uls baihgui orostoi negd tegeel asuudal buren shiidegdene
2024-03-01
Трамп Украйныг дэмжинэ:
Трамп ерөнхийлөгч энхтайваны төлөө тул эргэлзэлгүй Украйныг дэмжинэ. Гэхдээ дайныг зогсоохын тулд, хийсэн бүх ажил нь Украйны ашиг сонирхолын төлөө хохироохгүйгээр бүгдийг хийнэ. Тиймээс Трампд итгэ. Тэр даян дэлхийн энхтайваны төлөө, хүн бүрийн энхтайваны төлөө -(үүнд мэдээж Украйнчууд ч багтана) энэ дэлхийд ирсэн.
2024-03-01
zochin:
unegui um haana ch bgui gedgiig oilgohgui umdaa
2024-03-01
Хахаха:
Чи ойлгож байгаа юм байна
ene khoshin shogiin jujigchin bur uchraa olokhoo bolijee
2024-03-01