Ажлын байрандаа архидсан "Тавантолгой төмөр зам"-ын ажилчдыг 25 000 төгрөгөөр торгожээ
Тавантолгой төмөр зам ХХК-ийн удирдах албан тушаалтнууд ажлын байрандаа архидан согтуурсан бичлэг 02 дугаар сарын 20-ны өдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Бичлэг ил болсны дараа Тавантолгой төмөр зам ХХК-ийн зүгээс ажлын байрны журам зөрчсөн шалтгаанаар тухайн албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, тэднийг 25 000 төгрөгөөр торгожээ. “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдэнд торгох шийтгэл оноосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ