Сэрэмжлүүлэг: Их хэмжээний мөнгийг бага хүүтэй зээлүүлнэ гэсэн зараас болгоомжилно уу
2023-12-13

Фейсбүүк, зарын сайтуудаар их хэмжээний мөнгийг бага хүүтэй зээлүүлнэ гэсэн нэрээр цахим орчинд залилах үйлдэл гарсаар байна. 

 

 

Монгол Улсад үйлдэгдэж буй Цахим залилангийн гэмт хэрэг дараах хэлбэрүүдтэй байна. Үүнд:

  • Мөнгө зээлдүүлэх нэрээр хийж буй залилан
  • Романс залилан
  • Цахим хаягт хууль бусаар нэвтэрч хийж буй залилан
  • Сугалааны залилан зэрэг болно.

Тухайлбал сүүлийн үед фейсбүүк, зарын сайтуудаар их хэмжээний мөнгийг бага хүүтэй зээлүүлнэ гэсэн хуурамч зарууд ихээр явах болсон ба ихэвчлэн хуурамч хаяг үүсгэн өөрийгөө банк санхүүгийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг гэх мэтээр мэхэлж зээлийн бичиг баримт орчуулгын төлбөр, мөнгө шилжүүлэх хураамж зэргээр мөнгө шилжүүлэхийг шаардаж залилангийн гэмт хэрэг үйлдэж байна.


Гэмт этгээдүүд бүгд гадаадын улсын иргэд байдаг тул хохирогчдын итгэлийг олох зорилгоор google.translate /орчуулгын программ/ ашиглан монголоор бичих, монгол хүний нэр зураг ашиглан хуурамч фейсбүүк хаяг нээж, зээл өгсөнд баярлалаа гэх мэт худал сэтгэгдэл, мэдээлэл тараах, хуурамч бичиг баримт зураг янзалж өөрчлөн явуулах зэрэг олон арга ашиглаж байна. Жишээ нь доор дурдсан хуурамч фейсбүүк хаяг ашиглаж өөрийгөө зээл өгдөг банкны ажилтан мэтээр мэдээлэл бичиж байршуулсан байгааг харж болно.


 

Shuud.mn
Сонин хачин