Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс цахим орчин дахь залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Үүнд
Нийгмийн сүлжээгээр таны танил мөнгө зээлүүлэхийг хүсвэл заавал утсаар залгаж тухайн хүн мөн эсэхийг баталгаажуулах
Нууц үгээ санаандгүй хэн нэгэнд мэдэгдсэн, эсвэл хангалттай сайн нууцлалтай биш гэж үзвэл нууц үгээ солих
Найдвартай и-мэйл үйлчилгээг ашиглах
Өөр хүний утас, компьютер дээр интернэт банкны мэдээллээ оруулахгүй байх, үнэгүй wifi ашиглахаас татгалзах
Картын пин кодоо ил тод хадгалахгүй байх, хэн нэгэнд дамжуулахгүй байх, худалдан авалт хийхдээ пин кодоо хэлэхгүй байх
Хонжвор, урамшуулал амласан вебсайт дээр картын дугаарыг бүртгүүлэхгүй байх
Үл таних хүнд дансаа ашиглуулахгүй байх
Үл таних хүнд АТМ-ээс мөнгө авч өгөхгүй байх
Онлайн худалдаа хийхдээ баталгаат онлайн дэлгүүрүүдийг сонгох
Хэн нэгний хүсэлтээр гар утсанд ирсэн нууц кодыг дамжуулахгүй байх
Үл таних вебсайт дээр интернэт банкны нэр, нууц үгээ ашиглахгүй байх
Уншиж байна |