Сар шинийн өдрүүдэд хэрэг зөрчил буурч, иргэд замын хөдөлгөөнд соёлтой оролцлоо

Сар шинийн өдрүүдэд хэрэг зөрчил буурч, иргэд замын хөдөлгөөнд соёлтой оролцлоо

Сар шинийн өдрүүдэд бүртгэгдсэн хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2024.02.14/ мэдээлэл хийлээ.

 

 

Цагдаагийн байгууллагад Сар шинийн өдрүүдэд 6525 дуудлага ирсэн байна. Үүний 246 нь гэмт хэргийн, 5136 нь зөрчлийн шинжтэй мэдээлэл байв. Өнгөрсөн оны сар шинийн өдрүүдэд бүртгэгдсэн гэмт хэрэгтэй харьцуулбал залилан 4 дахин, хүний амь хөнөөх, гэр бүлийн хүчирхийлэл, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэх зэрэг гэмт хэргийн шинжтэй дуудлага 25-66 хувиар буурсан байна.

 

Мөн зөрчил 7 хувиар, гэмт хэрэг үйлдэж, баривчлагдаж, саатуулагдсан хүний тоо 70 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл 10 хувиар буурсан. Харин хулгай, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн мэдээлэл 2-60 хувиар өсчээ.

 

Энэ өдрүүдэд 299 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Тэдний 10 нь аймгуудад эрүүлжүүлэгдсэнийг  цагдаагийн байгууллагаас танилцууллаа. 

 

Сар шинийн өдрүүдэд цагдаагийн 6100 орчим алба хаагч ажиллаж, хэв журмыг сахиулжээ.

 

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар улсын хэмжээнд 604 цэгт 2000 гаруй албан хаагч ажиллалаа. Нийслэлд 1200 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Яармаг, Нисэх, Сонсголон, Баянхошуу чиглэлийн замуудад нэлээд ачаалал үүслээ. 

 

Иргэд замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, соёлтой оролцдог болсон. Бие биедээ зам тавьж өгч, түгжрэлийн үед урсгал сөрж, биенийхээ урдуур дайрдаг байдал харьцангуй багассан. 

 

2022 оны Сар шинийн баяраар 18 хүн, 2023 онд 8 хүний амь нас эрсэдсэн харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Энэ жил нэг хүний амь хохирч, нас барсан тохиолдол 87.5 хувиар буурсан. Гэмтсэн хүний тоо 57.5 хувиар буурсан байгаа. 

 

Өнгөрсөн жил согтуу жолоочийн зөрчил 144 байсан бол энэ жил 61 болж, 57.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна" гэдгийг мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Өргөтгөмөөр уулзвар, засмаар огцом цочир эргэлтүүд тэр тусмаа гэр хороолол дундах замын мэдээллийг иргэдээс авч төлөвлөгөөндөө оруулж засч янзалдаг болмоор байна. Багтаж эргэх аргагүй заавал арын дугуй боржур дайрдаг эсвэл нөгөө урсгал руу хамар заавал орж эргэдэг огцом эргэлтүүд их байна. Энэ бол аваар ослын эхлэл. Мөн 2 урсгалаа тусгаарлах ямар нэг тэмдэг зураасыг нь тавьж өгөхгүй бол нөгөө хэцүү эргэлт дээр цаад уосгалынхан нь бүүр наашаа дараад бараг урсгал сбрөөд ороод ирэх юм. Толь тавьмаар цочир огцом эргэлтийг засмаар газрууд их бна
2024-02-15
Зочин:
Нэг жолооч нэг машин гэдгийг бүүр дүрмэндээ оруулаад өгчихмөөр байгаа юм. Ганц машинд зам тавиад өгөхөөр бөөнөөрөө дайрчихна. Тэгэхээр адилхан яарч яваа хүнд хэцүү л байгаа. Дохиод зогсоод байхаар сайн дураараа зам тавиад оруулаад өгөх хүн олдохгүй. Нэг жолооч нэг машин оруулаад арын машмн дахин нэг гээд явчихдаг баймаар түүнийг нь дүрмэндээ тусгаж өгвөл илүү хурдан соёл сурна даа
2024-02-15
jesous:
Best online money making method to work online and start making extra $19k or even more by doing this easy job from home. my last month's earning with this are $18583 and i am doing this just for 3 hours a day very easy work and regular income from this are amazing. everybody can now get this job and start making dollars online by follow instructions on this web... http://www.cash.salary49.com
2024-02-14