Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Бусдад хүч хэрэглэн хорьж, их хэмжээний мөнгийг нь шилжүүлэн авсан хэрэг шүүхэд шилжлээ
2024-02-05

Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд 210 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 105, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 18, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Авлига, албан тушаалын 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэрэг: 

 

Нийслэлийн прокурорын газраас иргэн У.Б, Н.Н, М.О нар нь зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч, иргэн Б-д хүч хэрэглэн “Х” зочид буудалд хууль бусаар хорьж, 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан, мөн хуурамч мөнгөн тэмдэгт, галт зэвсгийг хууль бусаар хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 /Хулгайлах/, 13.4 дүгээр зүйлийн 1 /Хүнийг хүчээр алга болгох/, 13.6 дугаар зүйлийн 2 /Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/, 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 17.2 дугаар зүйлийн 2 /Дээрэмдэх/, 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/, 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

 

Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Тарагт сумын Засаг дарга З.Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Услалтын систем бүтээн байгуулах ажлын төсвийг зориулалтын дагуу ашиглалгүй, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

 

Ховд аймгийн прокурорын газраас тус аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ц нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тоног төхөөрөмж худалдан авах ажлын зөрүү төлбөрийг бэлнээр авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Г.Г, Э.Б нар нь Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлээ.

Shuud.mn
Сонин хачин