Дархан цаазат газраас мод бэлтгэж, байгальд 6.1 сая төгрөгийн хохирол учруулжээ

Иргэн “М” нь бусадтай бүлэглэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дархан цаазат газраас 2023 оны 11 дүгээр сард хууль бусаар, зохих зөвшөөрөлгүй хуурай шинэс мод бэлтгэж, 6.1 сая төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан байна.
Экологийн цагдаагийн албанаас “М” нарын гурван иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүргүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ