Малчдад 200 мянган ам.долларын тусламж үзүүлнэ
2024-02-05

АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан зудын эсрэг хариу арга хэмжээ авахад зориулж 200,000 ам.доллар (ойролцоогоор 680 сая төгрөг)-ын тусламж үзүүлнэ. Уг санхүүжилтээр Монголын эмзэг бүлгийн малчин өрхүүдэд мөнгөн тусламж, өвс тэжээл, түлш шатахуун олгох юм.

 

 

Энэ жилийн зуд нь сүүлийн үед тохиож буй хамгийн хор уршигтай гамшиг болж, их хэмжээний цас орж, огцом хүйтэрснээс нийт нутаг дэвсгэрийн 50 гаруй хувийн хэмжээнд малчин өрхүүд зудад нэрвэгдэв. 217 мянга гаруй малчид өөрсдийн мал, амьжиргаагаа алдах өндөр эрсдэл үүсээд байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Хурган дарга нар дундаас нь хусах вий дээ??
2024-02-05