Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн асуудлаар иргэн Г.Хажидмаа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудаас бусад иргэд ногдол ашгаа авлаа. Монголын ард түмэн Засгийн газарт сэтгэл гонсгор, ханахгүй байна. 2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудаас хувьцааг нь луйвардаж авсан. Үүнийг компанийн хуульд тодорхой заасан байна.
Үндсэн хуулиар иргэдийг ялгаварлан гадуурхахыг хохирлодог. Гэтэл Засгийн газар иргэдийг ялгавар гадуурхаж, ногдол ашгийг зөрүүтэй өглөө. 2016 онд 14 настай байсан хүүхдэд өнөөдөр 7000 төгрөг өгсөн луйвар явж байна. Ногдол ашгийг зөрүүтэй өгч байгаа нь Засгийн газрын мөнгө луйвардах гэсэн арчаагүй үйлдэл гэж хардаж байна.
2024.02.05-нд болох УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Засгийн газрын оруулсан тогтоолын төсөл дээр нэмээд нас барсан иргэдийн хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь өвлүүлэн өгөх шаардлагыг тавьж байна.
Хувьцаагаа амь оруулж, яригдаж байгаа 34 хувь руу оруул. Ингэвэл 2023 оны ногдол ашигт нэг хүн 500 000 төгрөг авах боломжтой. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд 2016 онд “Сайн хувьцаа” нэрээр 300 000 төгрөгөөр хувьцаагаа өгсөн. Тэд насан туршдаа ногдол ашиг авахгүй болох эрсдэлтэй болоод байна" гээд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлахгүй, ижил хэмжээний ногдол ашиг олгох хүртэл тэмцэхээ илэрхийллээ.