ЦЕГ 20 тэрбум төгрөгөөр хувцас худалдан авах тендер зарлажээ
2024-02-02

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын албанаас он гарснаас хойш гурван тендер зарласан байна. Тодруулбал, 20 тэрбум төгрөгийг цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцас, ялгах тэмдэг, материал авахад, 243 сая төгрөгийг цагдаагийн байгууллагад даатгалын үйлчилгээ авахад, 1.5 тэрбум төгрөгийг албаны болон жолоочийн үнэмлэхийн бэлдэц бэлтгэхэд зарцуулахаар болж, ТЕНДЕР зарласан байна. 

 

 

Тус алба нь 2024 оны төсвийн жилд нийт 21 төрлийн худалдан авалт хийхээр төлөвлөсөн бөгөөд хамгийн өндөр дүнтэй тендерээ ийнхүү зарлажээ. 20 тэрбум төгрөгөөр цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцас, ялгах тэмдэг, материал авахаар зарласан тендерийн баримт бичигт  нийт 20 төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авахаар тусгасан байна. 

 

Мөн  14 мянган албаны үнэмлэхийн бэлдэц, дагалдах хэрэгсэл авахад 112 сая төгрөг, 140 жолоочийн үнэмлэхийн бэлдэц, дагалдах хэрэгсэл авахад 1.4 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Ийнхүү ЦЕГ төсвийн хөрөнгөөр хийгдэх их тендерээ нийтэд ил болгоод байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2024-02-02
Zamyn tsagdaa nar chini yun muuhai buuviisun har yumnuud bolchihvoo...muuhai hiimori suldgui.....nuguu gerel oulgogchtoi hantaaz ni yasiin
2024-02-02