Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх санал асуулга үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар тус санал асуулгад 4681 хүн оролцоод байна. Тэдний 2659 буюу 57 хувь нь тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжээгүй бол 2022 хүн буюу 43 хувь нь дэмжсэн санал өгчээ.
Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Санал асуулгын хугацаа өнөөдөр дуусах бөгөөд олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм.
Уншиж байна |