Гэр шатаж, нэг хүний амь хохирчээ
2024-01-31

 

Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны Хувьсгалчдын 9 дүгээр гудамжинд гэр шатаж, нэг хүний амь эрсэджээ. Энэ тухай дуудлагыг 01.30-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан байна.

 

Иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж, галд 40 настай, эрэгтэй өртөж нас барсан байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид галыг унтрааж, цогцсыг тус дүүрэг дэхь Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин