Дээд шүүх маргааш гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөл нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн магадлалтай, С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох 26 хавтас хэргийг шүүгдэгч С.Батдөл, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Д.Амаржаргал, С.Мөнхтулга, Г.Анхбаяр, шүүгдэгч С.Баттулга, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, Ч.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм.
Сануулахад, Өнгөрсөн оны нэгдүгээр сард Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан.
Уншиж байна |