Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-ийн товчоо явах замд “Зам хашаад байна” гэсэн бичлэг 2024.01.28-ны өдөр олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан. Цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг шалгаж, Shaanxi-x3000 маркийн том оврын ачааны автомашины жолооч нь:
-Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцох маршрутын зөвшөөрөлгүй;
-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан
-Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтыг зөрчиж бусдын хөдөлгөөнийг саатуулсан;
-Ачааны автомашин, автобусны ар талд түүний овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсхүл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулсан байвал зохино зэрэг заалтыг зөрчсөн нь тогтоогджээ.
Тиймээс Зөрчлийн хуулийн 14.7.33 дэх хэсэгт зааснаар 10.000, 14.5.17 дах хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр зөрчил тус бүрд шийтгэл оногдуулж хариуцлага тооцлоо.
Хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино уу.
Уншиж байна |