Санал асуулгад оролцогчдын 60 хувь нь тэгш, сондгой хязгаарлалтыг сунгахыг дэмжсэнгүй
2024-01-30

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгийн хязгаарлалтыг сунгах эсэх асуудлаар иргэдээс санал авч байна. Өчигдөр эхэлсэн тус санал асуулгад одоогийн байдлаар 2526 хүн оролцож, саналаа өгчээ. Тэдний 1505 хүн буюу 60 хувь нь улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг дэмжээгүй байна. Харин 1021 хүн буюу 40 хувь нь хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжжээ.

 

Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон  https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар  нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал ажлын гурван өдөр авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Залуу:
Энэ өвөлдөө өөр шийдэл алга даа.
2024-01-31
ДЭМЖИЖ БАЙНА. ХАЛТУУРЫН ХАЛТАР МАШИНТАЙ ТАКСИНД ЯВДАГ ГАЙНУУДЫГ ЖУРАМЛАЧИХВАЛ ТҮГЖРЭЛ БУУРНА. ЭНЭ ОРКУУД 1 МАШИН ЛОМБАРДААС АВЧИХААД ТАКСИДААД АМЬДАРЧ БОЛНО ГЭЖ БОДДОГ НЬ ЭНЭ ТҮГЖРЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР. ТЭГШ СОНДГОЙГООР ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА.
2024-01-30
Лхагва:
Хорыг хороор. Дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн цуцла. Анх Бат-Үүл гуай ийм шийдвэр гаргаж бүх айл 2 машинтай болж түгжрэл буурах биш улам өссөн юмдаг. Цаана нь машин импортолдог бизнес хийсэн гэж харддаг шүү.
2024-01-30
дэмжихгүй, түгжрэл буруулах ажил хариуцсан хүмүүс нь ажлаа сайн хий
2024-01-30
Зөв алийн болгон эрхээ өмчөө хязгаарлуулах юм харин өөрсдөөр нь замын сүлжээг нэмэх асуудлыг нэхэн хэрэгтэй
2024-01-30
иргэн:
Дэмжихгүй. Ийм мулгуу шийдвэрийг огтхон ч дэмжихгүй. Ингэж нэгнийгээ хуурч цаг нөхцөөж хүй нэгдлийн нийгэм бишдээ гал тойрч бүжиглэхээсээ залхахгүй байна уу. Сэтгэл байсансан бол улиастайн гүүрнээс туул гол дагуу хуучин 22 хүртэл ганц сайхан тууш зам бариадах л даа. Юун агаарын бохирдол бууруулах зам тавих 400 400 тэрбумаар залгиад байхаар ганц зам тавиад төв замаа ганц ганц эгнээ сунгачихаа хажуугын кармануудаа нэгтгээд зорчих хэсэг болгочих шууд асуудал шийдэгдэнэ шдэ.
2024-01-30