АТГ-аас дөрвөн обьектод нэгжлэг хийжээ
2024-01-29

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 80 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

 

 

Түүнчлэн эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 801 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • БЗД-ийн ...-р хорооны Засаг дарга “Т” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

  • Ховд аймгийн Буянт сумын удирдах албан тушаалтан “Ц” нь “өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;

  • “Н” нь Жижиг дунд үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;

  • Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “Б” нар нь шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэх;

  • Хан-Уул дүүргийн ...-р хорооны Засаг дарга “С” нь  бусдад давуу байдал бий болгосон гэх;

  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;

  • “Э” нь Шинжлэх ухаан, технологийн сангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Shuud.mn
Сонин хачин
Nergui:
Harin tiin khoroo n darga..
2024-01-31
Зочин:
Mobicom Хк шалгах хэрэгтэй ард түмэн мөнгө угаах нэр шүүх дуудаж байна төлбөртөй байсан төлөө мобиком хк сонгох зогсоо ард түмэн
2024-01-31
Зочин:
АТГ БАЙГУУЛАГДСАН ЦАГААС Л АВИЛГА МОНГОЛД БИЙ БОЛСОН АЖЛАА ХИЙЖ ЧАДДАГГҮЙ АЛУУЛДАГ ДАРГЫН ҮЕД Л САЙН БАЙСАН ОДОО БОЛ ХҮРЭЛСҮХТЭЙГЭЭ АДИЛХАН
2024-01-31
Зочин:
Төлгөн коммунист
2024-01-31
Atg baabar mn bayr geed gadnii tagnuul gadnaas sanhuujdeg humuusiig shalga eagle tv met mongol ulsiig mongol undesten tuuhiig guibuilsan Horton bodlogo yabuulj baigaa ene met ardchilal geed dahiad 30 jil bolohod mongol humuusiig America indianchuudiin hubi zaya huleej ba
2024-01-30
Зочин:
Төлгөн коммунист
чааваас дааа хэдэн суганы гарууд л бнашт. жинхэнэ тосчууд нь энхийн тагтаа шиг хүмүүс бдаг юм бна
2024-01-30
Хорооны дарга марга......мэтийг зарлах юм......Нөгөөдүүл?????????!!!!!!!
2024-01-30
Nergui:
Harin tiin khoroo n darga..
Зочин:
АТГ илрүүлдэг чл шийтгэл оноодоггүй байгаа шүү
2024-01-30
Зочин:
Ишш хөөрхий дөө. Хурган дарга нар доод албан тушаалын мэргэжилтнүүддээ л та нар баавар доо. Томчуудаас хэзээ ч хэрэг олж чаддаггүй.
2024-01-30
болиочээ АТГ том хэргүүд яагаад чимээгүй бгаад бдаг юм бэ дандаа жижиг жараахайнууд.....
2024-01-30
Чааваас даа ийм ажил хийлээ гэж ярьж бичихээсээ ичдэг болоосой жижигхэн албан тушаалтныг илрүүлээд шийдээд бган биш үү.олны мэдэж бгаа их хохиролтой хэргүүд яачив.их хэмжээний мөнгө идсэн ийм хэрэг шийдлээ гээд ганцханыг л нэрлэчих.байхгүй л дэ
2024-01-30
Зочин:
Нүүрсний 40 их наядын хэрэг юу болсон бэ? Жижиг юмаар аргацаагаад байх юм .
2024-01-30
Иймхэн хэрэг илрүүлэх гэж АТГ-г байгуулаагүй шүү. Нөгөө том хэргүүд яасан бэ.
2024-01-30
zochin:
ilrvvllee barilaa olloo geed tag boloh yum uursduduu zoriulsan huulitai MAHN zailaad uguusei hurungiig ni huraagaachee
2024-01-29
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2024-01-29
Зочин:
АТГ илрүүлдэг чл шийтгэл оноодоггүй байгаа шүү
Дан хорооны Жижиг жараахайнууд шү:
НОГООН УЛААН АВТОБУСНЫ 500 ТЭРБУМЫН СУМЯАБУЗАР,СҮХБААТАР,нянгар,ЗГ,ЖДҮ,ХӨГЖЛИЙН БАНК САЙД ДАРГА НАР,ИХГ ХБ олон зуун тэрбум,эрдэнэт,төк уудын олон зуун тэрбумын МАН сайд дарга нарын хэрэг байхгүй шүү.Бүгд дарагдаастай.Жижиг гарын хорооны дарга,цэцэрлэг,сургуулийн багш,Гааль,мэргэжлийн хяналт,цагдаа гэх мэт жижигчүүдыг л намнаж бнаа..Том гарууд бол байхгүй хамгаалаглалтанд бнаа.Сөнөсөн улс юмаа.
2024-01-29