Боловсролын салбарт энэ онд их наядын бүтээн байгуулалт хийнэ
2024-01-29

2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралт дуусаж, сүүлийн хагас жилийн хичээл, сургалтын үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ.

 

 

 

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР, АРГА ХЭМЖЭЭ:

 

Аймгууд 2024 онд боловсролын салбарт 91 хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж 19,3 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан бол нийслэлийн дүүргүүд 13 хөтөлбөр, арга хэмжээнд 5,5 тэрбум төгрөг, нийслэл хот 2 хөтөлбөр, арга хэмжээнд 2,3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Ингэснээр улсын хэмжээнд 2024 онд боловсролын салбарт 106 хөтөлбөр, арга хэмжээнд 27,1 тэрбум төгрөгийг аймаг, нийслэл, дүүргээс зарцуулна. Тухайлбал:

 

Дорноговь аймаг 16 хөтөлбөр, арга хэмжээнд 2,0 тэрбум төгрөг, Дорнод аймаг 10 хөтөлбөр, арга хэмжээнд 3,2 тэрбум төгрөг, Сэлэнгэ аймаг 12 хөтөлбөр, арга хэмжээнд 1,9 тэрбум төгрөг, Орхон аймаг 14 хөтөлбөр, арга хэмжээнд 1,3 тэрбум төгрөг, Сүхбаатар дүүрэг 3 хөтөлбөр, арга хэмжээнд 4,7 тэрбум төгрөг төсөвлөсөн бол бусад аймаг, дүүрэг 1-6 хөтөлбөр, арга хэмжээг төлөвлөж 40 саяас 1,4 тэрбум төгрөгийг зарцуулна.

 

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ:

 

Аймаг, орон нутгийн зүгээс боловсролын салбарт 289 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 121,8 тэрбум төгрөгөөр, нийслэлийн дүүргүүд 72 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 67,0 тэрбум төгрөгөөр, нийслэл 73 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөж, 2024 онд санхүүжих 132,4 төгрөгийг баталжээ. Улсын хэмжээнд орон нутагт нийт 434 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөгдөж 321,2 тэрбум төгрөгийг зарцуулахаар байна. Ингэснээр улсын төсвийн хөрөнгө оруулалттай нийлээд 1,0 их наяд гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Тухайлбал:

 

Дорноговь аймаг 30 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 22,6 тэрбум төгрөгөөр, Орхон аймаг 40 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 17,4 тэрбум төгрөгөөр, Өмнөговь аймаг 37 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 37,0 тэрбум төгрөгөөр, Сүхбаатар дүүрэг 11 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 30,4 тэрбум төгрөгөөр, Хан-Уул дүүрэг 25 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 28,5 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бол бусад аймаг, дүүргүүд 1-17 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 600 саяас 5,3 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ.

 

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УРСГАЛ ЗАРДАЛ:

 

2024 онд боловсролын салбарын урсгал зардалд нийт 212,6 тэрбум төгрөгийг төсөвлөснөөс аймаг, орон нутаг 139,9 тэрбум төгрөг, нийслэл 72,7 тэрбум төгрөгийг зарцуулна.


Эх сурвалж: БЕГ

Shuud.mn
Сонин хачин