Эмийн ургамлын хаан гэгддэг хунчир манай оронд ургадаг гайхалтай байгал эхийн бэлэг билээ. Харин монголчууд эмийн ургамлыг тогтмол хэрэглэж заншаагүй нь элдэв өвчин нэрвэгдэх нэг шалтгаан болдог. Бусад азийн орнууд урт насалдаг, тэгш хөнгөн бие хаатай өтөлдөг нь эмийн ургамлыг сонгино давс шиг энгийн хэрэглээ болгон хоол цайндаа хийж ирсний ач тус билээ.
Энэ удаад та бүхэндээ хунчир хэрэглэх хамгийн хялбар аргуудаас танилцуулах гэж байна.
Бүтэн үндсээрээ байгаа хунчираас 4-5 ширхэгийг 1 литр усанд буцалган хандыг нь уух. Нэг хунчирыг 3-4 удаа буцалган хэрэглэж болдог.
Цай хоолондоо шууд хийх. Дунджаар таван хүний хоолонд 50-70 грамм орно гэвэл хунчирын дундаж 3-4 мөчир гэсэн үг. 10-15 минут буцалгасны дараа авна. Дээрхийн адил 3-4 удаа буцалгаж хэрэглэнэ.
Нунтаг хунчирыг бол цай, хоолонд давс хийхийн адилаар шууд хийж хэрэглэнэ. Таван хүний хоолонд хоёр амны халбага байх бол аягатай цайнд нэг жижиг халбаганы үзүүр.
Хунчирын спиртэн ханд . Энэ нь товчхондоо энгийн цагаан архинд дарахыг хэлж байна. Хамгийн багадаа 14 хоногийн дараа хэрэглэж болно. Мэдээж илүү удаан байлгавал илүү л сайн. Тэгээд өдөр бүр 30 грамм орчмыг уух нь зүрх судас, тархи мэдрэлийн дархлааг онцгой сайн дэмжнэ.
Хэрчсэн хунчирыг бол 10-20 граммыг 1-2 литр усанд буцалгаад хандыг нь уух, цайны идээтэй хамт хандлах маягаар хэрэглэх нь зүгээр.
Хунчирын хэрэглээ нь хамгийн энгийн, хамгийн хялбархан ажил юм.
Монголчууд хунчираа хэрэглэж сурах хамгийн тохиромжтой нэг үеийг цагаа сар гэж бид харж байна. Учир нь хунчир тариалагч Астра рүүт компани маш олон янзын бэлгийн багцуудыг гаргаж, үйлдвэрийн үнээр борлуулж эхэлжээ.
Гэр бүл, аав ээж, ах дүүс, анд нөхдүүд, хамт олон, хүндэлж хайрладаг хэн бүхнийхээ, мөн өөрийн хэрэгцээндээ тохируулан бэлэг бэлгийн дээд эрүүл мэндийн багцыг сонгон захиалаарай.
Та 90909355 дугаарт залгах болон фэйсбүүкийн хунчир/astragalus хэмээх пэйж рүү мессеж бичин захиалах боломжтой. Таны захиалгыг 24 цагийн дотор үнэ төлбөргүй хүргэнэ. Мөн орон нутгийн унаанд тавьж өгөх аж.
#Урт насалж удаан жаргаарай.
#АстраРүүт