Өнгөрсөн шөнийн галын ослын улмаас Онцгой байдлын 3 алба хаагч амь насаа алдаж, 11 том хүн, 3 хүүхэд эмнэлгийн яаралтай тусламж аваад буй. Мөн “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон “Санни таун” хотхоны 830 дугаар байр, нийт 30 автомашин өртсөн тухай мэдээллийг албаныхан өгч байна.
Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай Монгол Улсын Засгийн газар, УОК, ХЭҮК, Онцгой байдлын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллага, ажлын хэсгээс хууль тогтоомжид заасан шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд амь насаа алдсан, гэмтэж бэртсэн, иргэд, ААН-д учирсан хохирлын эцсийн дүнг гаргахаар ажиллаж байгаа аж.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хохирлын хэмжээг өнөөдөр тодорхой болгоно. Маргаашийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг оруулж, хэлэлцүүлнэ" хэмээн мэдэгдлээ.
Уншиж байна |