Төрийн 32 албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй

АТГ-аас 2023 онд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийн өсөлт бууралт, шинээр нэмэгдсэн үл хөдлөх хөрөнгө, ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон байдал, үл хөдлөх хөрөнгөө бусдад бэлэглэсэн, худалдан борлуулсан зэрэг эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөний байдлыг нарийвчлан шалгажээ. Ингэхдээ нэр бүхий 32 албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэн, мөрдөн шалгаж байна.
Энэ 32 хүн нь улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, ТӨХК-ийн удирдах албан тушаалтан, аймгийн Засаг дарга, агентлагийн газар хэлтсийн дарга нар буюу тушаал шийдвэр гаргах, тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүрэг бүхий удирдах албан тушаалтан байна.
Тухайлбал, улс төрд нөлөө бүхий этгээд "Х"-ийн орлогын дүн 10 дахин өссөн, мал аж ахуйн үнийн дүнг хэт өсгөж мэдүүлсэн, 177 ба 155 мкв амины сууцууд, орон сууц 1, газар 7, өндөр өртөгтэй байгууламж нь хууль ёсны орлогоор бий болсон нь нотлогдохгүй, их хэмжээний зээл төлж барагдуулсан ч хууль ёсны орлогоор төлөх үндэслэлгүй, хэрэглээний зардал, өндөр дүнтэй худалдан авалтын эх үүсвэр нь цалин, аж ахуйн үйл ажиллагааны орлогоос давсан байгааг ХОМ-ийн хяналт шалгалтаар тогтоосон. Албан тушаалтан "Х"-г үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ