Цагдаагийн байгууллагад 2024.01.24-ний 12.36 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөгжим бүжгийн сургуулийн арын замд “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тээврийн цагдаагийн албанаас 22 настай эрэгтэй “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч байсан гурван явган зорчигчийг мөргөж, ослын улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Жолооч болон явган зорчигчдыг эмнэлэгт хүргэжээ.
Иймд жолооч Та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Уншиж байна |