"Таван хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна"
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн ослоос үүдэн 3 иргэн амиа алдсан. Мөн ГССҮТ-ийн салбар эмнэлэгт гал түймэрт өртөж, гэмтсэн 14 хүн тусламж, үйлчилгээ аваад байгаа аж.
Энэ талаар ГССҮТ-ийн эмч Р.Мөнгөн "Гал түймэрт өртсөн 14 иргэн эмнэлэгт 103-ын дуудлагаар болон хувийн унаагаар ирж тусламж үйлчилгээ авсан. Үүнээс 4 иргэн анхны тусламж аваад буцсан. Одоогоор 5 иргэн ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ тасагт, 5 иргэн түлэнхийн тасагт эмчүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа таван иргэний биеийн байдал хүнд, түлэгдэлтийн зэрэг нь 80-90 хувьтай байна. Бид ар гэрийнхэнд нь 2 цаг тутамд биеийн байдлын талаарх мэдээллийг өгч байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ