Бүлэглэсэн дээрмийн хэргийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед “ 4 залуу намайг зодоод миний цүнхийг аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг шалгахад 30 настай эрэгтэй Д нь бусадтай бүлэглэн 29 настай эрэгтэй Р-ийн цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, шалгаж байна.
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/
"Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.
Иргэд Та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг, энэ төрлийн гэмт хэргийн санаа бодол өөртөө агуулж буй иргэн та хуулийн дээрх зохицуулалтаар хорих ял бүхий шийтгэлтэй болохыг анхаарч гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ