Л.Ганзориг: Сайжруулсан шахмал түлшний чанар муудсан нь үнэн
2024-01-23

Тавантолгой түлш ХХК-иас “Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал Л.Ганзориг нь шахмал түлшний талаар олон нийтийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл тарааж, компанийн 3000 ажилтны хөдөлмөрийг үгүйсгэж байгаа талаар мэдэгдэл гаргасан. Үүнтэй холбогдуулан “Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал Л.Ганзориг өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр “Энэ 3000 ажилтны 1000-ыг нь би ажиллаж байхдаа ажилд авсан. Хүнийг ингэж гүжирдэж болохгүй. Манай компани нийслэлд анхны хагас кокс шахмал түлшийг нийлүүлж байсан. Энэ түлшний материалаар Тавантолгой түлш ХХК-ийг байгуулсан.

 

Шахмал түлшний барьцалдуулагч материал авахын тулд жилд 40 гаруй тэрбум төгрөгийг гадагш нь урсгаж байна. Тиймээс барьцуулагчийг улаанбуудайгаар хийх даалгавар ШУА-д ирж, судалгаа нь дуусаж, туршилтын үйлдвэрийг Баянтээгийн уурхайд 2019 онд байгуулж, одоо ажиллаж байгаа. Баянтээгийн үйлдвэр гадагш нь зарах эрхгүй, зөвхөн аймгийнхаа хэрэгцээг хангадаг. Өвархангай аймагт хүн угаартсан яриа, мэдээ байна уу.  

 

Химийн хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаан дээр төмрийг нь гагнаж, үйлдвэр байгуулсан хүн нь би. Өнөөдрийн тухайд надад Тавантолгой түлш ХХК-д барьцалдуулагч нийлүүлэх сонирхол алга. Учир нь тэдний янз бүрийн юмаар хийсэн түлшинд эрдэмтдийн цэвэр улаанбуудайгаар хийсэн хоргүй барьцалдуулагч ороод иргэдэд ялгарч мэдэгдэхгүй. Муу нэртэй, муу юмтай холиод Ганзоригийнх гэж хэлнэ.

 

Шахмал түлшний чанар муудсан уу, муудсан. Үнэн. Бид 2021 он хүртэл сайхан түлштэй байсан. Шахмал түлшний технологийг гурван жил өөрчилж болохгүйг тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн. Энэ хугацаанд сайжруулах судалгааг хийж, оруулах зүйлийг бэлэн болгохыг даалгасан. Энэ бол төрийн бодлого. Гэтэл чанарыг нь муудуулчихаад, УИХ дээр худлаа ярьж байна" гээд Тавантолгой түлш ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн технологи өөрчлөгдөж, алдаатай болсныг хэлж байна. 

Shuud.mn
Сонин хачин
jesous:
Google is paying 90 to 100$ per hour! Work for few hours and have longer with friends & family. On tuesday I got a great new Land Rover Range Rover from having earned $10,000 this last four weeks. Its the most-financialy rewarding I've had. It sounds unbelievable but you wont forgive yourself If you don’t :- . CHECK IT:→ →www.cash.salary49.com
2024-01-23
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
2024-01-23
Зочин:
Таван толгой түлшний технологийг сайжруулах талаар 5 жил болоход олигтой юу ч хийгээгүй. Технологи хариуцсан инженерүүд нь манай технологи өөрчлөгдөөгүй,хортой хийнүүд стандартын хэмжээнд байгаа гэж байнга ярьж байна.Уул нь технологио сайжруулж өөрчлөх ёстой байсан юм.Олон улсын стандартаас хол зөрүүтэй байгаа нь харагдлаа. Улаанбаатарын дээр нүүгэлтээд,муухай үнэртээд байгаа утааныхаа ямар найрлагатай, ямар хортой хий нь хэдэн хувь байгааг тодорхойлох лаборатори Монголд байхгүй гэж яриад сууж байна.Тэгээд хортой хий нь яг юунаас гарч байгааг ч мэдэхгүй байна. Технологи хариуцсан инженерийн албыг даруй сольж мэргэжлийн чадвартай улсууд тавих хрэгтэй. Нэг хэсэгтээ бид технологио сайжруулаад энэ нүүгэлтсэн саарал утааг алга болгоод явахаас өөр зам харагдахгүй байна.
2024-01-23
Иргэн:
Чиний өчүүхэн нэр төр чухал уу эсвэл Улаанбаатарчуудын эрүүл мэнд илүү чухал уу??? Арчаагүй хувиа хичээсэн новш вэ
2024-01-23