Бусдын гар утас хулгайлж, интернэт банкнаас 2 сая төгрөг шилжүүлсэн авсныг илрүүлжээ

Бусдын гар утас хулгайлж, интернэт банкнаас 2 сая төгрөг шилжүүлсэн авсныг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 21-ний өдрийн 14 цагийн үед “Гар утсаа алдаад доторх мэдээллээр нь миний данснаас 2 сая төгрөг авсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

 

 

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад Сонгинохайрхан дүүрэгт байрлах ..... худалдааны төвийн ажлын өрөөнөөс 22 настай, эрэгтэй А гэгч нь бусдын гар утас хулгайлж, улмаар интернэт банк ашиглан данснаас нь мөнгө шилжүүлснийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Иймд иргэд та бүхэн гар утас, эд зүйлсээ албан өрөө, бусад газарт ил орхихгүй байх, гар утас, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ амархан таах "000000" гэх мэт үг, тоогоор хийхгүй байх, нууцлал задарсан гэж үзсэн даруйдаа нууц үгээ өөрчилж байх, бусдад хувийн мэдээллээ хуваалцахгүй байх, цахим орчинд нэвтрэх нэр, нууц үг, бусад код шаардсан холбоост нэвтрэхгүй, асуумжид хариулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jesous:
Google is paying 90 to 100$ per hour! Work for few hours and have longer with friends & family. On tuesday I got a great new Land Rover Range Rover from having earned $10,000 this last four weeks. Its the most-financialy rewarding I've had. It sounds unbelievable but you wont forgive yourself If you don’t :- . CHECK IT:→ →www.cash.salary49.com
2024-01-22